Тойргийн хорооны бүрэлдэхүүнийг батлав (2004.04.26)
Сонгуулийн ерөнхий хороо ээлжит хуралдаанаараа аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг үндэслэн УИХ-ын 2004 оны сонгуулийн тойргийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна. Нэг тойргийн хороо нь 7-11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар шийдвэрлэсэн бөгөөд нам, эвслийн төлөөлөгч, намын гишүүн бус сонгогч, төрийн байгууллагын ажилтан зэрэг янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс багтжээ.