Монгол Улсын 2004 оны улсын төсвийн тухай хууль батлагдлаа

A- A A+
Монгол Улсын 2004 оны улсын төсвийн тухай хууль батлагдлаа


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ


2003 оны 11 дүгээр сарын 28–ны өдөр                                              Улаанбаатар хот                                                                                                               

МОНГОЛ УЛСЫН 2004 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГНийтлэг үндэслэл

 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

Энэ хуулийн зорилго нь  Монгол Улсын төсөвт 2004 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарлагын хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага,  орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс татан төвлөрүүлэх орлогын хэмжээг тогтоох, төсвийн ерөнхийлөн захирагчдад төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

            2 дугаар зүйл.  Монгол Улсын 2004 оны төсвийн тухай хууль тогтоомж

Монгол Улсын 2004 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР  БYЛЭГ

Монгол Улсын 2004 оны төсвийн орлого, зарлага

3 дугаар зүйл.  Монгол Улсын төсөвт 2004 оны төсвийн жилд төвлөрүүлэх  төсвийн орлогын доод хэмжээг 553,332,691.3 мянган төгрөгөөр баталсугай.

4 дүгээр зүйл. Монгол Улсын төсвөөс 2004 оны төсвийн жилд зарцуулах  төсвийн зарлагын дээд хэмжээг  639,327,663.7 мянган төгрөгөөр баталсугай.

5 дугаар зүйл. Монгол Улсын төсөвт 2004 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид, түүний харъяа байгууллагууд, бусад байгууллагуудын төвлөрүүлэх  орлогын дүнг дараахь байдлаар баталсугай:

/мянган төгрөгөөр/

5.1. Монгол Улсын Ерөнхий сайд

       5.1.1. Төрийн өмчийн хороо

       5.1.2. Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

18,734,477.7

13,755,000.0

4,979,477.7

5.2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

       5.2.1. Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

732,017.1

732,017.1

5.3. Гадаад хэргийн сайд

       5.3.1. Улсын тэмдэгтийн хураамж

       5.3.2. Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

4,407,679.5

3,731,422.6

676,256.9

5.4. Санхүү, эдийн засгийн сайд

       5.4.1. Yндэсний татварын ерөнхий газар

       5.4.2. Улсын гаалийн ерөнхий газар

       5.4.3. Төрийн сан

401,782,135.4

173,400,317.9

210,111,600.0

18,270,217.5

5.5. Хууль зүй, дотоод хэргийн сайд

       5.5.1. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар

       5.5.2. Иргэний бүртгэл, мэдээллийн төв

       5.5.3. Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

6,269,280.6

4,811,000.0

55,650.0

1,402,630.6

5.6. Байгаль орчны сайд

       5.6.1. Байгаль орчныг хамгаалах алба

       5.6.2. Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

2,161,482.4

2,044,332.4

117,150.0

5.7. Батлан хамгаалахын сайд

       5.7.1. Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

591,193.5

591,193.5

5.8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

       5.8.1.Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

22,718,278.8

22,718,278.8

5.9. Дэд бүтцийн сайд

       5.9.1.  Иргэний нисэхийн ерөнхий газар

       5.9.2.  Төмөр замын  Хэрэг эрхлэх газар

       5.9.3.  Цахилгаан, шуудан холбооны газар

         5.9.4.Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

22,840,322.6

13,435,000.0

812,500.0

8,460,000.0

132,822.6

5.10. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд

        5.10.1. Нийгмийн даатгалын ерөнхий газар

        5.10.2. Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

103,558,288.4

101,803,107.9

1,755,180.5

5.11.Yйлдвэр, худалдааны сайд

        5.11.1. Газрын тосны хэрэг эрхлэх газар

        5.11.2. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар

        5.11.3. Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

4.729,902.5

800,160.0

3,827,562.5

102,180.0

5.12. Хүнс, хөдөө аж ахуйн сайд

         5.12.1.Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

99,357.4

99,357.4

5.13. Эрүүл мэндийн сайд

        5.13.1. Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

2,921,331.0

2,921,331.0

5.14.Yндэсний статистикийн газар

        5.14.1. Харьяа төсөвт байгууллагуудын өөрийн орлого

3,500.0

3,500.0

5.15. Монголбанк

8,900,000.0

 6 дугаар зүйл.  Монгол Улсын төсвөөс 2004 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдад дор дурдсанаар төсөв зарцуулах эрхийг олгосугай. 

6.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

807,194.3

6.2.Монгол Улсын Их Хурлын дарга

2,883,674.9

6.3.Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн дарга

88,938.6

6.4.Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч

216,968.1

6.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга

2,484,311.2

6.6.Улсын ерөнхий прокурор

1,874,311.2

6.7.Yндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн  бичгийн дарга       

60,931.3

6.8.Монгол  Улсын Ерөнхий сайд       

16,292,079.2

6.9.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

4,009,363.9

6.10.Гадаад хэргийн сайд

8,148,940.5

6.11.Санхүү, эдийн засгийн сайд

115,975,873.0

6.12.Хууль зүй, дотоод хэргийн сайд

48,019,959.9

6.13.Байгаль орчны сайд

5,212,576.9

6.14.Батлан хамгаалахын сайд

20,742,292.2

6.15.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

138,382,703.5

6.16.Дэд бүтцийн сайд

60,705,409.0

6.17.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд

149,510,884.5

6.18.Yйлдвэр, худалдааны сайд

3,396,820.5

6.19.Хүнс, хөдөө аж ахуйн сайд

18,872,214.0

6.20.Эрүүл мэндийн сайд

78,631,231.9

6.21.Төрийн албаны зөвлөлийн дарга

134,065.2

6.22.Сонгуулийн ерөнхий хорооны дарга

1,048,599.0

6.23.Хүний эрхийн үндэсний комиссын дарга

73,961.5

6.24.Монгол Улсын ерөнхий аудитор

166,689.2

6.25.Yнэт цаасны хорооны дарга

93,855.3

6.26.Yндэсний статистикийн газрын дарга

615,901.6

6.27.Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга

1,054,844.8

 7 дугаар зүйл. Монгол Улсын төсвөөс 2004 оны төсвийн жилд дотоод эх үүсвэрээр санхүүжүүлэх нийт хөрөнгө оруулалтын хэмжээг  46,224,500.0 мянган  төгрөгөөр, үүнээс шинээр эхлэх хөрөнгө оруулалтын хэмжээг 22,931,000.0 мянган  төгрөгөөр, үүнээс 2004 онд санхүүжүүлэх объектийн төсөвт өртгийг 5,346,900.0  мянган  төгрөгөөр,  гадаад эх үүсвэрээр гүйцэтгэх авто замын  байгууламжийн хөрөнгө оруулалтын хэмжээг 21,099,289.1 мянган төгрөгөөр баталсугай.

ГУРАВДУГААР  БYЛЭГОрон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг,
орон нутгийн төсвөөс татан төвлөрүүлэх орлого

8 дугаар зүйл. Монгол Улсын төсвөөс 2004 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг дор дурдсанаар баталсугай.

Нийт дүн

8,138,681.7

8.1.  Архангай

340,120.6

8.2.  Баян - өлгий

 339,648.1

8.3.  Баянхонгор

619,320.1

8.4.  Булган

367,508.7

8.5.  Говь – Алтай

747,592.2

8.6.  Дорнод

164,242.8

8.7.  Дундговь

440,440.5

8.8.  Завхан

651,060.5

8.9.  Өвөрхангай

498,059.0

8.10. Өмнөговь

462,951.7

8.11. Сүхбаатар

382,432.1

8.12. Сэлэнгэ

423,322.9

8.13. Төв

683,686.3

8.14. Увс

622,322.3

8.15. Хөвсгөл

558,629.9

8.16. Ховд

295,287.0

8.17. Хэнтий

389,280.8

8.18. Говьсүмбэр

152,776.2

 9 дүгээр зүйл.  Аймаг, нийслэлийн төсвөөс улсын төсөвт татан төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Нийт дүн

17,470,779.8

9.1. Дорноговь

107,436.3

9.2. Дархан Уул

345,418.9

9.3. Улаанбаатар

10,005,729.4

9.4. Орхон

7,012,195.2

ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ

Бусад зүйл

 

10 дугаар зүйл.  Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА            С.ТӨМӨР- ОЧИР