Намуудын төлбөргүй сурталчилгаа явуулах товыг тогтоолоо (2004.05.17)

A- A A+
Намуудын төлбөргүй сурталчилгаа явуулах товыг тогтоолоо (2004.05.17)

Намуудын төлбөргүй сурталчилгаа явуулах товыг тогтоолоо (2004.05.17)

УИХ-ын 2004 оны ээлжит сонгуульд оролцох субъектүүд орон даяар нэвтрүүлгээ цацдаг МҮТВ болон Монголын радиогоор тодорхой цагт үнэ төлбөргүйгээр сурталчилгаагаа явуулах эрхтэй. Энэ эрхээ хэдийд, яаж эдлэх талаараа тэд өчигдөр МҮТВ, Монголын радиогийн удирдлагатай ярьж тохиролцлоо. /Хүснэгтээс аль нам, эвсэл хэдний өдөр сурталчилгаа явуулах талаар сонирхоно уу./

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааны тэгш байдлыг хангах зорилгоор нам, эвсэл бүр МҮТВ-ээр долоо хоногт 20 минутын төлбөргүй сурталчилгаа нэвтрүүлнэ. Эдгээр нэвтрүүлгийг "Цагийн хүрд" нэвтрүүлгийн өмнөхөн буюу өдөр бүрийн 19.30-19.50 цагийн хооронд явуулах ажээ.

Харин нам, эвсэл нь долоо хоногт хоёр удаа нэг бүр нь 15 минутаас ихгүй хугацаагаар төлбөртэй нэвтрүүлэг бэлтгэж болно. Нэг минутын үнэ нь 100 мянган төгрөг.

Түүнчлэн намын дарга нар зургадугаар сарын 25-нд 20.40 цагаас тус бүр долоон минут үнэ төлбөргүй үг хэлнэ.

Монголын Радиогоор нам, эвсэл тус бүр долоо хоногт 20 минутын төлбөргүй нэвтрүүлэг явуулах эрхтэй болов. Ирэх даваа гарагийн 09.10 цагаас эхлэн нам, эвсэл ээлжлэн цаг авах юм. Харин намын дарга нар зургадугаар сарын 25-нд радиогоор мөн арван минут үг хэлнэ.

Сурталчилгаа нь төлбөртэй эсэхээсээ үл хамаараад бусдыг сонгуульд оролцохгүй байхыг уриалах, нэр дэвшигчдийг гүтгэхээс ангид байх ёстойг СЕХ-ны дарга нам, эвслийн төлөөлөгчдөд анхааруулж байлаа.