МАХН сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ (2004.05.18)
МАХН-аас УИХ-ын 2004 оны сонгуульд нэр дэвшигчдэд хүндэтгэлийн өргөмжлөлийг нь гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр болов.
Энэхүү арга хэмжээний талаар “Өнөөдөр” сонинд /¹117/ бичснээр МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ «131 мянган гишүүнээсээ шигшиж шигшиж 76-г нь сонголоо. Маш сайн сонголт болсон. Та бүхэн хүнийг нь харвал МАХН-аас нэр дэвшигчийг сонгоорой. МАХН засгийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд монголчууд их өрөөс саллаа, Монгол хүн газар эзэмших эрхтэй боллоо. Олон мянган оюутан залуусыг сургалтын төлбөрийн өрөөс чөлөөллөө. МАХН Социнтернийн гишүүнээр элслээ. Түмнээ ядуурлаас аврах эхлэлийг тавилаа. Тийм учраас та бүхэн намыг нь харвал МАХН-ыг сонгоорой» гэж хэлжээ.
Түүнчлэн тус сонин тэмдэглэхдээ, “Монголын нэртэй гэсэн хамтлаг, дуучид тэнд цуглаж залуусыг доргиов. Ойрд ийм шоу болсонгүй. Одод ч фэнүүдтэйгээ ингэж уулзаагүй байх. Сонгуулийн «араншин» дагасан шоу МАХН-ынхаар эхлэв” гэжээ.
«Таны төлөө Тантай хамт» уриатай сонгуульд өрсөлдөх МАХН сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ.