Нам, эвслийн харилцах дансыг нийтэд зарлалаа (2004.05.18)
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн тавдугаар зүйлийн тав дахь хэсэгт "нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын сан байгуулж банкинд данс нээж, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж нийтэд зарлана" гэж заасны дагуу УИХ-ын 2004 оны сонгуульд оролцож байгаа улстөрийн намуудын сонгуулийн зардлын дансыг нийтэд Сонгуулийн ерөнхий хорооноос зарлалаа.
1 | Монголын Либерал нам | Кредит банк | 2119077 |
2 | Бүгд Найрамдах нам | ХААН Банк | 5022075678 |
3 | МАХН | Хүдалдаа хөгжлийн банк | 499008182 |
4 | "Эх орон-Ардчилал" эвсэл | Эрэл банк | 2119030 |
5 | Монголын Уламжлалын Нэгдсэн нам | Голомт банк | 1102732337 |
6 | Монголын Ногоон нам | ХААН банк, Спортын тев ордны салбар | 5031012027 |
7 | Монголын Залуучуудын Нам | Голомт банк | 1102734412 |
8 | Монголын Эв Нэгдлийн нам | Худалдаа хөгжлийн банк тооцооны II салбар | 453059639 |
Хуульд заасны дагуу "энэ дансанд тухайн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, талархан дэмжигч байгууллага, иргэдээс оруулсан хандивыг төвлөрүүлж мөн дансаар дамжуулан зарцуулна. Иргэд, байгууллага сонгуульд зориулж зөвхөн мөнгөн хандив өргөж болох бөгөөд түүнийг гагцхүү тухайн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын сангийн дансанд оруулна. Уг данснаас гадуур сонгуулийн хандив авах, өгөх, зарцуулах, түүнчлэн төсөвт ба төрийн өмч оролцсон байгууллага /төрийн өмчийн хэсгээс нь/, иргэн, харьяалалгүй хүнээс сонгууль бэлтгэн явуулах /сонгууль зарласнаас эхлээд дуустал/ хугацаанд хандив авч үл болно. Сонгууль бэлтгэн явуулах хугацаанд тусламжийн эд хөрөнгийг борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно".