“Эх орон- Ардчилал” эвсэл сонгуулийн төв штабаа байгуулжээ. (2004.05.19)
“Эх орон-Ардчилал” эвслийн Хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр, тус эвсэл сонгуулийн төв штабаа өчигдөр байгуулжээ. 2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч тодорч, сонгуулийн сурталчилгааны шийдвэрлэх үе эхэлж, эвслийн үйл ажиллагаа нэр дэвшигчийг дагасан тойргийн зарчимд шилжсэнтэй холбогдуулан Сонгуулийн төв штабаа байгуулж, даргаар нь Сангийн сайд асан, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Цагааныг томилсон байна.