Намын харъяалалтайгаас бусад хэвлэл дагнасан сурталчилгаа хийх ёсгүй (2004.05.19)
Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурталчилгаа хэрхэн хийх талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн төлөөлөгч “Өдрийн сонины” сурвалжлагчийн асуултад хариулахдаа:
-УИХ-ын сонгуулийн тухай хуулинд заасанчилан улс төрийн намын харъяалалд байгаа байгаагаас бусад өмчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин сэтгүүлээр нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглодог. Чөлөөт хэвлэлүүд энэ зарчмаар ажиллах ёстой гэжээ.
Харин үүнд хэрхэн хяналт тавих тухайд тэрбээр өгүүлэхдээ, хяналт тавих тусгай байгууллага байхгүй, Сонгуулийн Ерөнхий Хороо хянадаггүй гээд сонгуульд оролцож буй нам, эвслийн сурталчилгаа хариуцсан байгууллагууд харилцан бие биеэ хянах, мөн сонгогч олон нийтийн зүгээс хяналт тавих боломжтой гэж хэлсэн байна.