10 болон 500 мянгын хоорондох өрсөлдөөн (2004.05.26)
“Өнөөдөр” сонинд /¹124/ бичснээр хөдөө орон нутагт энэ удаагийн сонгууль 10, 100, 500 мянган төгрөгийн төлөө өрсөлдөөн болж магадгүй ажээ. Тус сонины сурвалжлагч Д.Сайнбаяр Булган, Орхон, Сэлэнгэ аймгуудаар яваад иржээ. Түүний бичснээр “хөдөөгийн сонгогчид аахар шаахар зүйлд тун няхуур хандах даг аа. Нам, эвслийн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг судалж, биелэх магадлалыг нь илүү сонирхож байна. Хаа л очино хүмүүс эдгээр мөнгөний тухай ярина. Гэр бүлээ бүртгүүлээгүй залуус сонгууль дуусангуут 500 мянган төгрөг /МАХН-ын амлалт/ авчих юм шиг хөөрч, олон хүүхэдтэй аав ээжүүд сар бүр хүүхэд бүрт нь ногдох 10 мянган төгрөгт /”Эх орон-Ардчилал” эвслийн амлалт/ цатгалдана. Энэ уур амьсгал сонгуулийн эцсийн дүнд бодитой нөлөөлөхгүй ч ямар нэг хувь хэмжээгээр тусах” бололтой.