Х.Хулан шүүхэд хандана (2004.05.27)
УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 57 дугаар тойрогт “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшсэнн Х.Хуланг АНУ-д ажиллаж байх үед нь Сонгуулийн тойргийн хороо холбогдох материалаа бүрдүүлээгүй гэдэг шалтгаанаар нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзсан. СЕХ ч энэ шийдвэрийг баталгаажуулсан билээ.
Харин эвслийн удирдлага үүнийг хууль зөрчсөн явдал боллоо гэж үзээд Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргахаар болжээ. Х.Хулан өнөөдөр АНУ-аас ирэх бөгөөд ирмэгцээ шүүхэд хандана гэж “Монголын мэдээ” сонины сурвалжлагчид и-мэйлээр мэдэгдсэн байна. Эвслийн дэд менежер Н.Чулуунбаатарын тайлбарлаж буйгаар сонгуулийн 57 дугаар тойргийн хорооны шийдвэр нь анхнаасаа улс төрийн шалтгаантай байсан бөгөөд энэ нь эвсэлд учирсан анхны томоохон хохирол болоод байгаа аж.