Өвөрхангай аймгийн үдирдлага сонгуүлийн хуулийг зөрчжээ (2004.05.27)

A- A A+
Өвөрхангай аймгийн үдирдлага сонгуүлийн хуулийг зөрчжээ (2004.05.27)

Өвөрхангай аймгийн үдирдлага сонгуүлийн хуулийг зөрчжээ (2004.05.27)

Сонгуулийн хуульд "Сонгуулийн хэсгийн хороог санал авах өдрөөс 50 хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын /ИТХ/ тэргүүлэгчид байгуулж, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог сонгогчдын тоо, ажлын хэмжээг харгалзан сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тогтооно" гэж заасны дагуу сонгууль зургадугаар сарын 27-ны өдөр болох учир 50 хоногийн өмнө буюу тавдугаар сарын долооны өдөр тойргийн хэсгийн хороог байгуулах ёстой. Энэ дагуу тавдугаар сарын 5-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, "Сонгуулийн хэсгийн хороо байгуулах тухай" 15 тоот тогтоол /албаны хэвлэмэл хуудасны дугаар 1200014/ гаргаж, сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүнээ баталжээ. Ийнхүү уг тогтоолыг хэвлэмэл хуудсанд хэвлэн, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж, албан хэрэг хөтлөлтийн дугаар авсан байна. Гэтэл үүний дараа уг тогтоолыг Өвөрхангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Л.Тогтохсүрэн үзэж, танилцаад холбогдох хуулиудыг ноцтой зөрчиж, уг тогтоолд гараар засвар оруулж өөрчлүүлжээ.

29 дүгээр хэсгийн хорооны даргаар "Эх орон-Ардчилал" эвслийн И.Найдан байсныг МАХН-ын Э.Мөнхнасангаар, 30 дугаар хэсгийн хорооны даргаар нам бус С.Пүрэв-Очир томилогдсныг МАХН-ын гишүүн В.Төмөрчөдөрөөр, 31 дүгээр хэсгийн хорооны нарийн бичгийн дарга "Эх орон-Ардчилал" эвслийн М.Төмөрдулам байсныг МАХН-ын С.Дэгхүүгээр, 32 дугаар хэсгийн хорооны нарийн бичгийн даргаар эвслийн гишүүн Д.Баасан томилогдсоныг МАХН-ын гишүүн Д.Энхзоригоор, 33 дугаар хэсгийн хорооны нарийн бичгийн дарга С.Бямбыг МАХН-ын гишүүн Л.Лхамаар, 34 дүгээр хэсгийн хорооны нарийн бичгийн даргаар "Эх орон-Ардчилал" эвслийн Д.Энхсайхан томилогдсоныг МАХН-ын С.Батдоржоор тус тус сольсон байна.

Ийнхүү өөрчлөхдөө тогтсон журмын дагуу дахин хуралдаж өөрчлөөгүй болох нь "завсарласан, хуурамч тогтоолд" өөрсдийн анхны гаргасан жинхэнэ тогтоолын 15 дугаарыг өгч, 2004.05.07 гэсэн огноог тавьж, гагц албаны хэвлэмэл хуудасны дугаар л 1200016 болж солигдсоноос харагдаж байна.

Иймд Өвөрхангай аймгийн "Эх орон-Ардчилал" эвспийн зүгээс Зүүнбаян-Улаан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2004 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 15 тоот, албаны хэвлэмэл хуудасны 1200016 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, 2004.05.05-ны өдрийн 15 тоот, албаны хэвлэмэл хуудасны 1200014 тоот тогтоолын үйлчлэлийг сэргээж өгнө үү гэсэн гомдлыг Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхэд гаргажээ гэж “Монголын мэдээ” сонин тавдугаар сарын 27-ны өдрийн 105 дугаартаа мэдээлсэн байна.