60 гаруй хүний материал шаардлага хангаагүй байна (2004.05.28)

A- A A+
60 гаруй хүний материал шаардлага хангаагүй байна (2004.05.28)

60 гаруй хүний материал шаардлага хангаагүй байна (2004.05.28)

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн материалыг тойргийн хороод авч дуусах эцсийн хугацаа өчигдөр тасалбар болсон. Сонгуульд оролцох субъектүүд нийтдээ 327 хүнийг өрсөлдүүлэхээр нэрийг нь дэвшүүлснээс өчигдрийн байдлаар 265-ыг нь бүртгэсэн байна гэж “Өнөөдөр” сонинд /¹126/ мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээс үзэхэд “нэн шинэхэн Залуучуудын нам 52 хүний нэр дэвшүүлэхээр материалыг нь тойргийн хороодод ирүүлснээс нэг нь ч шаардлага хангаагүй байсан гэж дуулдлаа. Тэгээд ч бугдийнх нь нэрийг эгуүлэн татахаар тус нам шийдвэрлэсэн аж”. Тэрчлэн өөрсдийнх нь хийгээд нам, эвслийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж 10 нэр дэвшигчийг бүртгээгүй байна. Материалаа дутуу бүрдүүлсэн, хугацаа хожимдуулсан, өөрийгөө албан ёсоор орлох хүнийг зохих журмын дагуу томилоогүй гэх мэт хуульд үл нийцэх үйлдэл илэрчээ. Тэр ч бүү хэл хоёр тойрогт өөрийн нэрийг хоёр өөр намаас нэр дэвшсэн мэтээр бүртгүүлэх гэсэн оролдлого ч нэгэн аймагт гарсан гэнэ. Бие даан нэр дэвшсэн гурван хүнийг бүртгээгүй нь тэд нөгөө 801 хүний гарын үсгийг цуглуулж чадаагүйгээс болсон байна.