Бүх нэр дэвшигчид тавдугаар сарын 30-нд албан ёсоор тодорно (2004.05.28)

A- A A+
Бүх нэр дэвшигчид тавдугаар сарын 30-нд албан ёсоор тодорно (2004.05.28)

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн: Бүх нэр дэвшигчид тавдугаар сарын 30-нд албан ёсоор тодорно (2004.05.28)

Нэр дэвшигчдийг бүртгэх эцсийн хугацаа өчигдөр дууссантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсурэнгээс “Монголын мэдээ” сонины /¹106/ сурвалжлагч тодруулга авчээ. Нийт хэдэн нэр дэвшигч албан ёсоор бүртгүүлж үнэмлэхээ авсан тухай асуултад тэрбээр хариулахдаа: Одоогоор нэр дэвшигчдийн тоо эцэслэн гараагүй байна. Хэсгийн хорооноос ирүүлж буй тоо Сонгуулийн ерөнхий хорооны тоотой зарим нэг нь зөрж байгаа. Нэр дэвшигчдийг бүртгэснээс хойш гурав хоногийн дотор эцсийн бүртгэлийг гаргах ёстой. Иймд энэ сарын 30-нд бүх нэр дэвшигчид албан ёсоор тодорно гэж мэдэгдсэн байна.