“Эх орон-Ардчилал” эвсэл хүүхдийн баяр тэмдэглэнэ (2004.05.31)

A- A A+
“Эх орон-Ардчилал” эвсэл хүүхдийн баяр тэмдэглэнэ (2004.05.31)

“Эх орон-Ардчилал” эвсэл хүүхдийн баяр тэмдэглэнэ (2004.05.31)

Тус эвслээс энэ жилийн эх үрсийн баярыг тун өвөрмөцөөр тэмдэглэхээр зэхэж байна. Зургаадугаар сарын 1-ний 12 цагаас Ардчилсан намын байранд “Итгэлийн мөнгөө би хэрхэн зарцуулах вэ?” гэсэн зохион бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдыг урин авчирч шагналыг нь гардуулах ёслолын ажиллагаа болох бөгөөд энэ үеэр хүүхдүүдэд сонирхолтой сюрприз барина. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан энэ уралдаанд 10 мянга гаруй хүүхэд идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлсэн байна гэж Ардчилсан намын Хэвлэлийн албанаас мэдээлжээ.