Сонгуулийн ажлын явцыг Ерөнхийлөгчид танилцуулав (2004.05.21)

A- A A+
Сонгуулийн ажлын явцыг Ерөнхийлөгчид танилцуулав (2004.05.21)

Сонгуулийн ажлын явцыг Ерөнхийлөгчид танилцуулав (2004.05.21)

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэн өчигдөр бараалхаж, УИХ-ын 2004 оны сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар танилцуулсан байна.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ-ын сонгуулийг шударга, ил тод, чөлөөтэй, ардчилсан зарчмаар явуулахын чухлыг онцлон тэмдэглээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлбэрэлтгүй мөрдөж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны даргад зөвлөв гэж Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.