Бие даан нэр дэвшигчдийг намаас нь хасчээ (2004.06.03)
"Өнөөдөр" сонинд мэдээлснээр, Ардчилсан намын дарга М.Энхсайхан тушаал гаргаж, сонгуульд бие даан нэр дэвшсэн Р.Амаржаргал, Д.Одхүү, Я.Санжмятав, А.Баттөр, Д.Эрдэнэбат, С.Билэгсайхан, Д.Хувьтөгөлдөр, А.Булган нарыг намын гишүүнээс нь хассан байна. Энэ шийдвэр нь Ардчилсан намын дүрмийн 17, 18 дахь заалтуудад үндэслэж байгаа аж.
Сонгуульд бие даан нэр дэвшсэн, МАХН-ын гишүүн Оюунхоролыг намдаа өргөсөн батламжаасаа няцсан гэдэг үндэслэлээр намаас нь хасахаар тус намын хяналтын зөвлөл шийдвэрлэсэн тухай мөн өдөр тутмын сонинууд мэдээлж байсан билээ.