Шүүх Х.Хулангийн нэр дэвших эрхийг сэргээв (2004.06.03)
“Эх орон-Ардчилал” эвслээс УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрогт нэр дэвшсэн Х.Хулангийн нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн шүүх өчигдөр хуралдсан байна. Шүүх уг нэхэмжлэлийг хянан хэлэлцээд УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойргийн хороо нэр дэвшигчийг үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан болохыг тогтоон Х.Хулангийн нэр дэвших эрхийг албан ёсоор сэргээх шийдвэр гаргажээ.