МАХН, МҮЭ, МЭХ гурав хамтран ажиллахаар болов (2004.06.04)
МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Г.Адъяа, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Эрдэнэчимэг нар хамтран ажиллах тунхаг бичигт өчигдөр гарын үсэг зурав. Уг арга хэмжээнд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн болон албаны бусад хүн байлцжээ. Монголын хөдөлмөрийн хүмүүс болон эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг дээрх хоёр байгууллага МАХН-тай зөвхөн сонгуулийн үеэр бус цаашид ч хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа байна гэж энэхүү арга хэмжээг санаачлагчид ярьлаа гэж “Зууны мэдээ” сонин мэдээлсэн байна.
Дашрамд хэлэхэд уг хоёр холбооны тэргүүн нар нь МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.