Энэ сонгуулийн хамгийн анхны халз мэтгэлцээний урилга (2004.06.07)
УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрогт нэр дэвшигч Х.Хулан МАХН-аас нэр дэвшигч, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Т.Гандиг халз мэтгэлцээнд урьж, нийгмийн орхигдсон асуудлууд болон төрийн байгуулалтын тухай сэдвээр ард түмний өмнө Монголын үндэсний телевиз, радиогоор шууд мэтгэлцэхийг санал болгосон байна. Өнөө жилийн сонгуулийн хамгийн анхны халз мэтгэлцээнийг зарласан нь энэ болов.
Х.Хулан 1996-2000 онуудад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байсан бол Т.Ганди 2000-2004 онд тус хороог удирдаж байгаа юм. Нийгмийн тулгамдсан асуудлаар мэргэшсэн хоёр улстөрч бүсгүйн халз ярилцлагыг Үндэсний телевизээр үнэ төлбөргүйгээр ард олонд хүргэхийг уриалсан байна.