С.Оюун: Төрийн сонгууль иргэний дайн биш (2004.06.09)

A- A A+
С.Оюун: Төрийн сонгууль иргэний дайн биш (2004.06.09)

С.Оюун: Төрийн сонгууль иргэний дайн биш (2004.06.09)

УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн Сонгиножайрхан дүүргийн 69 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Оюуны талаар таагүй мэдээллүүд сүүлийн үед зарим хэвлэлд гарсан талаар эрхэм гишүүн С.Оюунаас “Өдрийн сонин” мөн тодруулга авсан байна.

Таныг өөрийн хоёр удаа сонгогдсон УИХ-ын сонгуулийн Дорнод аймгийн 17 дугаар тойргийг нэр дэвшигч М.Зоригтод зарж, тэр мөнгөөрөө АНУ явах гэж байна гэсэн мэдээллүүдийн талаар С.Оюун ярихдаа:

- “Би үнэхээр тойргоо зараад мөнгө болгосон бол сонгуульд оролцож үрэхийн хэрэг юу билээ. АНУ л явна биз дээ. АНУ явах байсан бол юу гэж сонгуульд нэр дэвших вэ дээ. М.Зоригт тойрог худалдаж аваад ч байх хүн биш. Би худалддаг хүн нь ч биш. Сонгуулийн сурталчилгаа дөнгөж дундаа л орж байхад гүтгэлэг эхэлж байна л даа. Төрийн сонгууль бол иргэний дайн биш шүү дээ Тойрог сольсон шалтгаан гэвэл хувийн, энгийн зүйл. Миний хүүхэд нялх байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр 30-40 хоногоор хүүхдээсээ хол хөдөө явах боломжгүй байсан” гэж хариулсан байна.