Эх орон - МАШСН няцаалт хийлээ (2004.06.09)

A- A A+
Эх орон - МАШСН няцаалт хийлээ (2004.06.09)

Эх орон - МАШСН няцаалт хийлээ (2004.06.09)

Эх орон - МАШСН-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдэгдэл гаргажээ. Түүнд дурдахдаа, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, тус намын сонгуулийн ерөнхий менежер Д.Идэвхтэн, намын нарийн бичгийн дарга, сонгуулийн менежер Ё.Отгонбаяр нар хэвлэлийн бага хурал хийлгэхдээ "Хөвсгөл аймгийн 48 дугаар тойрогг нэр дэвшсэн Эх орон-МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат айлуудаар торго, дурдан тарааж, хэрвээ бид ялбал алтан ээмэг, бөгж өгнө хэмээн амлаж яваа мэдээлэл бидэнд бий" хэмээн илт худал мэдээлэл тараасан байна. Нэр дэвшигч Б.Эрдэнэбат тойргийнхоо сумдад ажиллаж сонгогчидтой уулзалт ярилцлага хийхдээ өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тэдний санал бодлыг сонсож явсныг уулзалт ярилцлагад оролцсон олон зуун хун гэрчилнэ. Энэ үеэр ямар нэг торго дурдан тарааж, япбал алтан ээмэг, бөгж өгнө гэж амлаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. МАХН-ын дарга нарын уг үнэнээс гажсан илтэд гүжирдсэн гутгэлэг болжээ. Энэ нь шударга, ил тод өрсөлдөхийн оронд худал гүжирдлэгээр өрсөлдөгчөө гутаах гэсэн явуургүй оролдлого гэж үзэж дээрх мэдээллийг шийдвэртэй няцааж байна гэжээ.