УИХ-ын 2004 оны сонгуульд нэр дэвшигчдээс 15 нь нэрээ татаж, таван хүн нөхөн нэр дэвшлээ (2004.06.10)
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар нам, эвслээс нэр дэвшигчээ татсан, нөхөн дэвшүүлсэн, сонгуулийн зарим тойргийн хорооны бурэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцсэн байна. УИХ-ын 2004 оны сонгуульд нэрээ дэвшүүлсэн 15 нэр дэвшигч нэрээ эгүүлэн татсан бөгөөд оронд нь таван хүнийг нөхөн дэвшүүлсэн байна. Мөн нэг хүнийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр эрхийг нь сэргээж, нэг хүнийг тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэсэн байна. Хуралдаанаар сонгуульд оролцож буй нам, эвслийн сонгуулийн төв штабаас Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн хүсэлт, гомдолтой танилцсан аж.
УИХ-ын 2004 оны сонгуульд нөхөн нэр дэвшигчид болон нэрээ эгүүлэн татсан хүмүүсийн нэрсийн хүснэгт