Ардчилсан нам Р.Будыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасуулах саналыг СЕХ-нд тавьсан байна (2004.06.11)

A- A A+
Ардчилсан нам Р.Будыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасуулах саналыг СЕХ-нд тавьсан байна (2004.06.11)

Ардчилсан нам Р.Будыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасуулах саналыг СЕХ-нд тавьсан байна (2004.06.11)

“Өдрийн сонин”, “Монголын мэдээ” сонинуудад мэдээлснээр Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Ядамсүрэнд хандаж Р.Будыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулах тухай санал тавьсан байна. МАХН-аас Улсын Их Хурлын сонгуулийн 31 дүгээр тойрогт нэр дэвшсэн Р.Будыг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн II зүй-лийн хоёрт заасан "Аль нэг намын гишүүнийг өөр намын өмнөөс нэр дэвшүүлж үл болно. Энэ заалтыг зөрчсөн нэр дэвшигчийг УИХ-ын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасна" гэсэн заалтыг үндэслэн нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах ёстой хэмээн Ардчилсан Нам үзэж байна.

Ингэх болсон үндэслэлээ тайлбарлахдаа, Р.Буд нь МСДН-д 1996 оны аравдугаар сард гишүүнээр элсч тус намын 21121023 тоот батлахыг гардан авсан бөгөөд энэ гишүүнчлэлээрээ "Ардчилсан холбоо" эвслийн Засгийн газрын үед "Авто зам"-ын даргаас Дэд бүтцийн яамны газрын дарга болон дэвшин ажиллаж байсан. Түүнчлэн Р.Буд нь МСДН-ын уйл ажиллагаанд идэвхийлэн оролцдог гишүүдийн нэг байсан бөгөөд тус намын бага хуралд хүртэл оролцож байсныг намын бага хурлын ги-шүуд ба намын ажилтнууд баталж байна. 2000 онд МҮАН, МСДН болон бусад гурван нам нэгдэж Ардчилсан нам (АН) байгуулагдсан бөгөөд АН-д нэгдэн орох тухай МСДН-ын шийдвэрт зааснаар "Хэрэв тус намын гишүүн татгалзаагүй бол Ардчилсан Намын гишүүнээр тооцно" гэсэн заалтын дагуу намаас гарах тухай хүсэлтээ гаргаагүй МСДН-ын гишүүд бүгд АН-ын гишүүн болсон билээ. Иргэн Р.Буд нь МСДН болон АН-аас гарах тухай өөрийн хүсэптээ гаргаагүй байгаа тул АН-ын гишүүн мөн гэж үзэж байгаа аж. Р.Будад МСДН-ын батлахыг нь тус намын төв байранд УБХ-ын гишүүн асан П.Улаанхүү гардуулан өгсөн бөгөөд энэ үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албаны дарга, тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн байсан Ч.Чулуунбаатар байлцсан байна.

Сонгуулийн ерөнхий хороо нь 2000 онд УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Х.Баянмөнх, Д.Нармандах нарыг хуучин намаасаа албан ёсоор гараагүй тул УИХ-ын Сонгуулийн хуулийн хоёрдугаар зүйлийн хоёр дахь заалтыг зөрчсөн гэж үзэж нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасч байсан байна.