Хэвлэлийн цэцийн гишүүн намын сурталчилгаанд оролцсон гэдэг гомдол иржээ (2004.06.14)

A- A A+
Хэвлэлийн цэцийн гишүүн намын сурталчилгаанд оролцсон гэдэг гомдол иржээ (2004.06.14)

Хэвлэлийн цэцийн гишүүн намын сурталчилгаанд оролцсон гэдэг гомдол иржээ (2004.06.14)

“Өдрийн сонинд” /¹147/ мэдээлснээр Хэвлэлийн цэцэд бас нэгэн гомдол нэмэгдэж ирсэн байна. Үүнд Дарханы 53 дугаар тойрогт нэр дэвшиж буй М.Сономпил өөрийг нь гутаан доромжилсон материалд нэр дэвшигч Д.Цэвээнжавтай гэрээгээр ажиллаж буй Нинжжамц гэдэг эмэгтэй холбоотой хэмээн дурджээ. Нинжжамц нь Хэвлэлийн цэцийн гишүүн юм. Танай цэцийн гишүүн аль нэг намын сурталчилгаанд оролцож, гомдолд нэр нь холбогдож байгаа тохиолдолд хэрхэн шийдвэрлэх ёстой вэ гэсэн асуултад Хэвлэлийн цэцийн дарга Ц.Бат-Орших хариулахдаа:

- Зарчмын хувьд бол үнэхээр Нинжжамц МАХН-ын сонгуулийн сурталчилгааг хариуцаж ажиллаж байгаа бол гишүүний асуудлыг авч үзэх ёстой гэж би хувьдаа бодож байна. Нинжжамын нэрийг Сонины холбооноос дэвшүүлсэн. Ийм зүйл болсон бол Сонины холбоо нэрийг нь татах ёстой. Би одоогооор асуудалтай нарийн танилцаагүй, уулзаж ярилцаагүй байна.

- Цэцийн гишүүн нь эрх баригч намын сурталчилгааг хариуцан ажиллаж, нэр дэвшигчийг гутаан доромжилсон тохиолдол яригдаад эхлэхээр Хэвлэлийн цэцэд эргэлзэх, итгэл алдрах байдал төрөхөөр байна...?

- Бид энэ асуудлыг удахгуй шийдэж хэлэлцэнэ. Нинжжамцтай өөртэй нь холбоо бариагүй байна. Асуудлыг цэцийн гишүүдийн бүрэн бүрэлдэхүүнээр хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэдэг. Зарчмын хувьд нэг тийш хэлбийсэн бус, ноён нуруутай шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байгаа.