Цагдаа нар албаны бэлэн байдалд шилжжээ (2004.06.14)
УИХ-ын 2004 оны сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн үеэр цагдаагийн байгууллага хэрхэн ажиилах талаар “Өнөөдөр” сонин /¹138, 2000-06-12/ Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очироос тодруулга авсан байна. Д.Сандаг-Очир сурвалжлагчид ярихдаа, сонгуулийн үеэр нийгмийн хэв журмыг хамгаалах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Зургадугаар сарын 9-нөөс 29-нийг хүртэл төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын бие бүрэлдэхүүнийг албаны бэлэн байдалд шилжүүлэх тушаал өглөө гэсэн байна. Санал авах өдөр саналын хуудас ирснээс хойш уг байрыг цагдаагийн хамгаалалтад авах юм байна.