Нэр дэвшигч шүүхэд хандсан анхны тохиолдол (2004.06.16)

A- A A+
Нэр дэвшигч шүүхэд хандсан анхны тохиолдол (2004.06.16)

Нэр дэвшигч шүүхэд хандсан анхны тохиолдол (2004.06.16)

“Эх орон –Ардчилал” эвслээс УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 50 дугаар тойрогт нэр дэвшигч Даваадоржийн Ганболд Сүхбаатар дүүргийн шүүхэд өргөдөл гаргасан байна. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, сонгуулийн ерөнхий менежер Д.Идэвхтэн, нарийн бичгийн дарга, сонгуулийн менежер Ё.Отгонбаяр нар 2004 оны зургадугаар сарын 7-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Эвслийнхэн 50 дугаар тойрогг залуучуудыг архидуулснаас тэд хоорондоо зодолдож Ардчилсан намын хоёр гишүүн амиа алдлаа" гэсэн мэдээг олон нийтэд тараасан нь гуйвуулсан мэдээ болохыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын МАХН-ын сонгуулийн штаб нотолж аймгийн эвслийн сонгуулийн штабт албан бичиг ирүүлжээ. Мэдээлэлд дурдагдсан хүмүүс Ардчилсан намын гишүүн биш болохыг нотолсон бичиг ч тус сумын Ардчилсан намаас ирээд байгаа аж. Нутгийн хоёр залуу архи ууж маргалдан нэгийнхээ амийг хөнөөж, улмаар нөгөө нь өөрийгөө боомилсныг УИХ-ын сонгуулийн 50 дугаар тойрогт нэр дэвшигч Даваадоржийн Ганболдтой холбосныг нэр дэвшигчийг гүтгэж, нэр төрийг нь гутааж, УИХ-ын сонгуулийн хуулийг зөрчсөн явдал хэмээн тэрбээр үзэж нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд ханджээ гэж “Өдрийн сонин” /¹150/ мэдээлсэн байна.

Энэ бол сонгууль эхэлснээс хойш нэр дэвшигч шүүхэд хандсан анхны тохиолдол юм.