Хүн амины хэрэг аль нэг нам, эвслийн сурталчилгааны үйл ажиллагаатай холбоогүй болохыг тогтоожээ (2004.06.17)

A- A A+

МАХН-аас хийлгэсэн нэгэн хэвлэлийн бага хурал дээр "Эх орон-Ардчилал" эвслээс Архангай аймгийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигч, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн тойрог дээр нэг хүн боож үхсэн нь сурталчилгаанд нь явж байсан хэмээн мэдэгдсэнтэй холбогдуулан Архангай аймгийи Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсээс уг хэрэгтэй холбоотой тайлбар бичиг “Өдрийн сонин”-ы /¹151, 2004-06-17/ редакцид ирүүлсэн байна. Уг бичигт дурдахдаа “Энэ хэрэг нь аль нэг нам, эвслийн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаатай огт холбоогүй, сонгуулийн сурталчилгаанд явсан хүмүүс иргэдэд архи согтууруулах ундааны зүйл тараагаагүй болох нь хэргийн явцад тогтоогдсон нь үнэн болохыг тодорхойлов. Дарга.Цагдаагийн дэд хурандаа Д.Сундуйсүрэн" гэжээ.