Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдэл гаргажээ (2004.06.21)

A- A A+
Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдэл гаргажээ (2004.06.21)

Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдэл гаргажээ (2004.06.21)

СЕХ-ноос гаргасан мэдэгдэлд дурдахдаа:

"Эх орон-Ардчилал" эвслийн сонгуулийн төв штабаас энэ сарын 17-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр УИХ-ын сонгуулийн хуулийг зөрчсөн талаархи мэдээллийг сэтгүүлчид болон сонгогчдоос 10-500 мянга хүртэл төгрөгийн урамшуулалтайгаар худалдан авахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн байна. Хэрэв үнэхээр ийм аргаар "сонгуулийн зөрчлийн илрүүлэх ажил" хийх гэж байгаа бол үүнээс үүдэн гарах сөрөг үр дагавар нь "сайхан санаа, санаачилга"-аасаа илүү маш ноцтой, хор уршигтай байх болно гэдгийг "Эх орон-Ардчилал" эвслийн сонгуулийн төв штабт хариуцлагатайгаар анхааруулж байна.

Иймэрхүү хууль ёсонд үл нийцэх арга хэрэглэх нь нэгд, сонгуулийн зөрчил гэгчийг зориулж захиалахад хүргэх, хоёрт, сонгуулийн сурталчилгаандаа хууль бус арга, хэлбэрийг ашиглан бусдыг дайрахад дөхөм болох, гуравт, сонгуулийн уйл ажиллагааны хууль ёсны байдалд хиймлээр эргэлзээ төрүүлэх, дөрөвт, сонгуулийг зохион байгуулах, санал хураах явцад хөндлөнгөөс оролцох, хүндрэл учруулах, тарсан маргааныг хөөрөгдөн. дэвэргэх, тавд, "мөнгөн урамшуулал" нэрээр санал худалдан авахыг оролдох, эсхүл мөнгөөр нотлох баримт бүрдүүлж гэрч худалдаж авах замаар шүүхэд хандах, зургаад, сонгогчдыг өөрийн өрсөлдөгч тал руу турхирахыг болон сонгуулийн байгууллагатай сөргөлдөхийг өөгшүүлэн дэмжих зэрэг өдөөн хатгасан шинжтэй сөрөг үр дагавар учруулж болзошгүй юм. Иймд уг шийдвэрээ хэрэгжүүлэхгүй гэдгээ нийтэд мэдэгдэхийг "Эх орон-Ардчилал" эвслийн төв штабаас албан ёсоор шаардаж байна гэжээ.