1000 хүн шүүхийн шийдвэрийн дагуу санал өгөхгүй, 3000 хүний саналыг хайрцгаар авна (2004.06.22)

A- A A+
1000 хүн шүүхийн шийдвэрийн дагуу санал өгөхгүй, 3000 хүний саналыг хайрцгаар авна (2004.06.22)

1000 хүн шүүхийн шийдвэрийн дагуу санал өгөхгүй, 3000 хүний саналыг хайрцгаар авна (2004.06.22)

Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Маналжавын мэдэгдсэнээр  Улаанбаатарт УИХ-ын сонгуулийн 20 тойрог 128 хэсэг байна. Өчигдрөөс хавдар судлал Гэмтэл согог, сэргээн засах клиник, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх нялхасын төв зэрэг томоохон газарт зургаан хэсэг шинээр байгуулж, 134 хэсэгтэй болжээ. Одоогийн байдлаар 409085 хүн сонгогчийн үнэмлэхээ аваад байна. Тэрчлэн 1000 орчим хүн шүүхийн шийдвэрийн дагуу санал өгч чадахгүй болжээ. Өндөр настан, тахир дутуу зэрэг 3000 хүний саналыг  хайрцгаар авах юм байна.

Энэ жил сонгуульд хуучин улаан паспортаар санал өгөхийг зөвшөөрсөн, гол нь паспортын өнцгийг хайчлаагүй, зургийг солиогүй, ямар нэг гэмтэлгүй байх ёстой байна. Улаанбаатар хотод нийтдээ 4000-7000 сонгогчтой тойрог бий учраас сонгуульд санал өгөх ажлыг хуулийн дагуу зөв зохион байгуулах үүднээс янз бүрийн намын 2000 гаруй хүн санал авах байранд ажиллах бололтой.