Анхны халз мэтгэлцээн “25 суваг” телевизээр өнөөдөр болно (2004.06.23)
УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрогт "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшигч Хашбатын Хулан нэг тойрогт МАХН-аас өрсөлдөж байгаа Т.Гандиг телевизийн халз мэтгэлцээнд урьсан. Энэхүү саналыг нэр дэвшигч Т.Ганди өчигдөр хүлээн авчээ. Халз мэтгэлцээний нэвтрүүлэг өнөөдөр 18 цаг 30 минутаас "25 дугаар суваг" телевизээр шууд цацагдах юм байна гэж “Монголын мэдээ” сонин мэдээлсэн байна.