Халз мэтгэлцээн болсонгүй (2004.06.24)
УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрогт өрсөлдөж буй Х. Хулан, Т.Ганди нар 25 дугаар суваг" телевизээр шууд мэтгэлцэнэ гэж “Монголын мэдээ” сонин өчигдрийн дугаартаа мэдээлсэн боловч болсонгүй. “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшигч Х.Хулан “Өдрийн сонин”-ы 157 дугаарт өгсөн ярилцлагадаа энэ талаар “Та санаачилга гаргаснаараа телевизийн цагаа өөрөө хөөцөлд гэсний дагуу бид Монголын үндэсний телевизийн захирал Ц.Энхбатаас цаг хүссэн боловч боломжгүй гэж хариулсан. Харин “25 дугаар суваг” телевиз боломжтой гэсэн тул цаг авч Т.Гандид саналаа хүргүүлсэн боловч өчигдөр буюу зургадугаар сарын 23-нд түүнээс оролцохгүй гэсэн татгалзсан хариуг утсаар авсан” гэж хэлсэн байна.