Санал хураалтын үеэр эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийг уриалав (2004.06.24)
Сонгуулийн ерөнхий хороо зохих байгууллагын холбогдох хүмүүсийг байлцуулан хуралдаж сонгуулийн үеийн нийгмийн дэг журам сахиулах, санал хураах өдрийн аюулгүй байдлыг хангах тухай авч хэлэлцэв.
Улстөрийн том үйл явдал болох УИХ-ын сонгуулийн санал хураах үйл ажиллагаанд сонгогчид бүгдээрээ оролцох, нийт иргэд сонгогчид сонгуулийн хугацаанд нийгмийн эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлж өндөр сонор сэрэмжтэй байх, улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хугацаанд дуусгах, санал хураах өдрийн нийгмийн хэв журмыг сахиулахад дээд зэргээр анхаарах, нэр дэвшигчийнхээ аюулгүй байдлыг хангах, ард түмний сонголтыг хүндэтгэх, сонгуулийн хороодод ажиллаж байгаа бүх хүмүүс анхааралтай ажиллаж ажлаа сайтар зохион байгуулах, сонгуулийн хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй мөрдөж ажиллах, нийгмийн хэв журам сахиуллагч байгууллагууд ард иргэд сонгогчдынхоо амгалан тайван байдлыг хангаж эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх бүхий л талын арга хэмжээ авч ажиллахыг СЕХ уриалав.
Мөн Цахилгаан шугам сүлжээ, телефон харилцаа эрхэлдэг байгууллагын удирдлагад тодорхой үүрэг даалгавар өгөхөөр тоггов гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны Хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.