Сонгуулийн дүнг шууд мэдээлнэ (2004.06.25)

A- A A+
Сонгуулийн дүнг шууд мэдээлнэ (2004.06.25)

Сонгуулийн дүнг шууд мэдээлнэ (2004.06.25)

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 27-ны ням гаригийн 22.00 цагт дуусгавар болно. Санал хураалтын дүнг интернэтээр шууд дамжуулах зорилгоор олон улсын "Transparency International Mongolia" байгууллага Конрад Аденуарын сан, Соросын сан, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаа "Сонгуулийн шууд студи" ажиллуулахаар болжээ. Уг студи Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээллийг шууд хүлээн авч боловсруулалт хийн энгийн хүнд ойлгомжтойгоор интернэтийн вэб сайтад байрлуулан нийтэд түгээх ажээ. Энэхүү мэдээллүүдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч хамгийн шуурхай түгээх бөгөөд телевизээр дамжуулахад татгалзах зүйлгүй гэдгээ өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Герман улсын "Berminger" компанийн ажилтан Стефэн Байцлер сонгуулийн мэдээллийг шууд дамжуулах программ хангамж, мэдээлэл боловсруулалтын ажлыг удирдаж байна. Тус студи сонгуулийн шөнө бүтэн ажиллах бөгөөд сонирхсон хүмүүс "Брау хаус" төвд очиж болно. Өөрөөр хэлбэл телевизийн мэдээг хүлээлгүйгээр Монголын өнцөг булан бүрээс ирж байгаа мэдээллийг хараад суух болно гэсэн үг.

Энэхүү сонгуулийн мэдээллийг шууд дамжуулах программыг Германы 150 орон нутгийн нэгж, хотуудад орон нутгийн болон улсын хэмжээний сонгуулийн үеэр ашигладаг юм байна. Монголын хувьд өмнөх сонгуулиудад Сонгуулийн Ерөнхий хороо 12.00, 17.00, 22.00 ирцийн мэдээллийг авч, 22.00 цагаас хойш тойргийн хо-роодын мэдээллийг утсаар авч урьдчилсан дүнг 1-2 хоногийн дотор, албан ёсны мэдээллийг гурав хоногийн дотор хуралдаж зарладаг байсан гэж тус хорооны ажилтан хатагтай н.Оюумаа мэдээллээ.

Сонгуулийг шууд дамжуулах студийн талаархи мэдээллийг энд дарж үзнэ үү