Телевизээр үг хэлүүлэх дарааллаа дагаж мөрдөхийг сануулсан байна (2004.06.25)

A- A A+
Телевизээр үг хэлүүлэх дарааллаа дагаж мөрдөхийг сануулсан байна (2004.06.25)

Телевизээр үг хэлүүлэх дарааллаа дагаж мөрдөхийг сануулсан байна (2004.06.25)

Ардчилсан намын Хэвлэл, мэдээллийн албанаас СЕХ-нд хандаж хүсэлт гаргажээ. Түүнд МҮТВ-ээр нам, эвсэл сурталчилгаа явуулах цагийг СЕХ-ноос намуудын төлөөлийг оролцуулан тавдугаар сарын 14-ний өдөр тоггсон билээ. Өнгөрсөн хугацаанд эрх баригч МАХН МҮТВ-ийг өөрийн сурталчилгаандаа СЕХ-ноос олгосон цагийн хуваарийг зөрчин илүү ихээр ашиглаж байсан гомдлыг дурдаад доорхи саналыг тавьж байна.

Сонгуулийн сурталчилгааны эцсийн өдөр 2004 оны зургадугаар сарын 25-ны 20 цаг 40 минутаас сонгуульд өрсөлдөж буй нам эвслийн дарга нар сонгуулийн сурталчилгааны хаалт хийж сонгогчдод хандаж сугалж тохирсон дарааллаар долоон минут үг хэлэхээр СЕХ МҮТВ-ийн удирдлагуудыг байцуулан намуудын хэвлэлийн албаны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгаэр шийдсэн билээ.

Энэ дарааллаар:

  1. МЗН
  2. МАХН
  3. "Эх орон-Ардчилал" эвсэл
  4. МЛАН
  5. МҮЭНН
  6. МБНН
  7. МУНН
  8. МНН-ын удирдлага үг хэлэхээр тогтсныг 2004 оны тавдугаар сарын 15-ны өдөр тутмын хэвлэлүүдэд ч тодорхой мэдээлсэн билээ.

СЕХ-ноос сонгуулийн сурталчилгааны эцсийн өдөр өрсөлдөж буй намуудад тэгш боломж олгож, МҮТВ-ээр нам, эвслийн удирдлагыг өмнө нь тогтсон дарааллын дагуу үг хэлүүлж, үүнээс хойш сурталчилгаа явуулахгүй байхыг анхааруулан сануулж өгөх хүсэлт тавьж байна" гэжээ.