Сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй хэдий ч хоёр гол өрсөлдөгч намын суудлын зөрүү тун ойрхон байна (2004.06.28)

A- A A+

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо УИХ-ын 2004 оны сонгуулийн урьдчилсан дvнг албан ёсоор зарлаагvй байна. Урьдчилсан байдлаар МАХН 37, «Эх орон-Ардчилал» эвсэл 35, БНН нэг суудал авч, гурван бие даан нэр дэвшигч ялсан бололтой. Гэхдээ зарим тойргийн дүн нэлээд маргаантай байна.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэний Монголын үндэсний радиогоор ярьснаас үзэхэд тус нам одоогоор 37 суудал авсан байгаа бөгөөд эрх баригчид зарим нэг тойргийн  урьдчилсан дvнг хvлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Иймээс маргаантай байгаа тойрог дээр дахин санал хураалт явуулж магадгvй боллоо.

Харин “Эх орон–Ардчилал” эвсэл одоо хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа бөгөөд эвслийн Сонгуулийн төв штабын дарга П.Цагаан эвсэл 35 суудал авсан хэмээн мэдэгдсэн байна.

УИХ-ын ээлжит сонгуулийн ирц 76,4 хувь байна.