МАХН-36, Эвсэл 36, БНН нэг, бие даагчид гурван суудал авсан бололтой (2004.06.28 17:00)
МАХН-ын дарга Н.Энхбаяр зургадугаар сарын 28-нд үдээс хойш 15.30 цагаас хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Түүний мэдэгдснээр МАХН 36, “Эх орон-Ардчилал” эвсэл 36, БНН нэг, бие даагчид гурван суудал тус тус аваад байгаа ажээ.
“Манай нам ялж, ялагдаж үзсэн нам. Бид ард түмний сонголтыг хүндэтгэнэ” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдээд зарим тойрогт гарсан маргаантай асуудлыг хуулийн хүрээнд шийдэгдэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Ийм тойрогт одоогоор УИХ-ын сонгуулийн 24, 59, 76 дугаар тойргууд хамаарч буй бололтой. Одоогоор Сонгуулийн Ерөнхий хорооноос албан ёсоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна.