Бие даагчид эвсэлтэй нэгдэнэ гэж “Эх орон-Ардчилал” эвслийн ерөнхий менежер М.Энхсайхан мэдэгдлээ (2004.06.29)
"Эх орон-Ардчилал" эвслийн менежер, Ардчилсан намын дарга М.Энхсайхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. 2004 оны УИХ-ын сонгуульд "Эх орон-Ардчилал" эвсэл нийтдээ 36 суудал аваад байгаа аж. Сонгуульд бие дааж нэр дэвшигчид танай намын харъяалалд орох уу гэсэн сурвалжлагчийн асуултад тэрбээр хариулахдаа “Намтайгаа ямагт хамт байхаа тэд илэрхийлсэн” гэжээ. Сонгуулийн өмнө тэрбээр тэднийг намаас хассанаа мэдэгдэж байсан билээ.
“Эх орон–Ардчилал” эвсэлд орж буй гурван намаас Ардчилсан нам 28, Эх орон-МАШСН тав, ИЗ-БНН гурван суудал авсан байна.