Ардчилсан намын дарга М.Энхсайхан: Бидний зорилго бол үр дүнтэй, тогтвортой засаглах явдал (2004.06.30)

A- A A+
Ардчилсан намын дарга М.Энхсайхан: Бидний зорилго бол үр дүнтэй, тогтвортой засаглах явдал (2004.06.30)

Ардчилсан намын дарга М.Энхсайхан: Бидний зорилго бол үр дүнтэй, тогтвортой засаглах явдал (2004.06.30)

Ардчилсан намын дарга М.Энхсайхан өчигдөр гадаадын орнуудаас манай улсад суугаа Элчин сайдууд, консул, дипломат ажилтнуудыг хүлээн авч уулзаж, УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн тухай өдөр тутмын сонинууд мэдээлсэн байна.

"Эх орон-Ардчилал" эвсэл өөрийн намаас бие даан нэр дэвшсэн хүмүүсийг оролцуулаад парламентын олонхи боллоо. Бидний энэ ялалт тохиолдлын бус жил гаруй хугацаанд бэлтгэсэн хөдөлмөрийн үр шим байлаа. Харамсалтай нь МАХН бидний ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний зорилго бол үр дүнтэй, тогтвортой засаглах явдал” гэж тэрбээр ярьсан байна.

-Танай нам МАХН-ын сонгуультай холбогдсон шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байна вэ гэсэн асуултад тэрбээр хариулахдаа, “Монголчуудад нэг зүйр цэцэн үг байдаг юм. "Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив" гэж. МАХН-ынхан "Эх орон-Ардчилал" эвслийг хууль бус үйлдэл олныг хийсэн гэж ярьж байна. Тэд өөрсдөө сонгуулийг будлиантуулах зүйл олныг хийсэн тул ингэж байна гэжээ.

Харин бие даан нэр дэвшигчидтэй хамтарч ажиллах уу гэсэн асуултад “Дээрх хүмүүс бүгд "Эх орон-Ардчилал" эвслийн туг, далбаа, мөрийн хөтөлбөрийг ашиглаж сонгуульд ялалт байгуулсан. Тэд намын шийдвэрийг зөрчиж сонгуульд нэрээ дэвшүүлсэн нь буруу ч хамтарч ажиллана гэж хаиулсан ажээ. Мөн сонгуульд ялсан БНН-ын дарга Б.Жаргалсайхантай хамтарч ажиллах тухайд М.Энхсайхан “Сонгуулийн эцсийн дүн гараагүй болохоор яриа хэлэлцээ эхлээгүй байна. Албан ёсны хариу авсныхаа дараа энэ талаар шийднэ” гэжээ.