59, 76 дугаар тойргийн зарим хэсэгт долдугаар сарын 3-нд дахин санал хураалт явуулахаар болов (2004.06.30)

A- A A+
59, 76 дугаар тойргийн зарим хэсэгт долдугаар сарын 3-нд дахин санал хураалт явуулахаар болов (2004.06.30)

59, 76 дугаар тойргийн зарим хэсэгт долдугаар сарын 3-нд дахин санал хураалт явуулахаар болов (2004.06.30)

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн /150-151/ дугаарт мэдээлснээр, УИХ-ын сонгуулийн 59 (Баянзүрх дүүрэг), 76 (Сүхбаатар дүүрэг) дугаар тойргийн зарим хэсэгт болсон санал хураалт маргаантай байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 (Улиастай) хэсгийн хорооны нарийн бичгийн даргын гарын үсэггүй хуудсаар санал /453хуудас/ авсан, 22 дугаар (хуучнаар Оросын цэргийн хотхоны орчим) хэсэгт санал авах явцад 100 хүний нэрийг жагсаалтад орхиж бичсэн зэрэг зөрчил гарсан нь Сонгуулийн хуулийг зөрчсөн гэж үзээд эдгээр тойргийн хорооныхон өчигдөр хуралдаж гэж үзээд дээрх хоёр хэсэгт дахин санал хураалт явуулахаар болсон байна

УИХ-ын сонгуулийн 76 дугаар тойргийн хорооныхон өчигдөр 16 цагт хуралдсан байна. Тус тойрог долоон хэсэгтэйгээс 11,12,13,16 дугаар хэсгийн хороонд санал хураалтын үеэр Сонгуулийн хуулийг зөрчсөн гэж үзжээ. Тухайлбал, санал өгөх хүмүүсийг микроавтобусаар зөөж, ингэх явцдаа ухуулга сурталчилгаа хийсэн, оршин суух хаягаараа байхгүй, хөдөө орон нутагт явсан хүний оронд өөр хүнээр санал өгүүлсэн, мөнгө, эд зүйлс өгч иргэдийн саналыг худалдаж авсан зэрэг зөрчил илэрсэн байна. Үүнийг МАХН-аас нэр дэвшигч Д.Энхбаярын сонгуулийн штаб дүрс бичлэг хийж, зураг авч баталгаажуулсан байна. Үүнийгээ хурлын үеэр баримт болгон танилцуулжээ. Ингээд тус хэсгүүдэд явагдсан санал хураах ажиллагаа Сонгуулийн хуулийг зөрчсөн гэж үзэж дахин санал хураалгахаар шийдсэн байна.