“Эх орон–Ардчилал” эвслээс “Шинэ сонголтоо хийсэн ард түмэндээ баярлалаа” цуглааныг зохион байгуулжээ (2004.07.01)

A- A A+

"Эх орон-Ардчилал" эвсэл өчигдөр Ардчилсан Намын төв байрны өмнө “Шинэ сонголтоо хийсэн ард түмэндээ баярлалаа” цуглааныг зохион байгуулжээ. Уг цуглаан дээр Ц.Элбэгдорж, Б.Баабар, С.Оюун нарын олон лидер үг хэлжээ.

Ардчилсан намын дарга, “Эх орон-Ардчилал” эвслийн ерөнхий менежер М.Энхсайхан хэлэхдээ “Эх орон-Ардчилал” эвсэл бие даагчидтайгаа нийлээд УИХ-ын сонгуулиар олонхи болж чадсан нь эвслээс дэвшүүлсэн эдийн засаг, нийгмийн цэгц бодлогыг төрийн бодлого болгон хэрэгжүүлэх боломжийг өгч байгаа юм. Бидний дэвшүүлсэн хөтөлбөр сонгогчдын олонхийн саналыг авлаа. Энэ бол түүхэн боломж. Бид зөөлөн сандал, ширээний төлөө тэмцэлдээгүй. Бид Монголын төрийн бодлогыг хүн ард руугаа чиглүүлж, төрийг олон түмний зарц болгохын төлөө тэмцэж байна.

Ард түмний шинэ сонголт бол монголчуудад ард түмний эрх ашгийн төлөө улс төрийн хүчнүүдийг их эвлэрэлд уриалан дуудсан сонголт болсон нь гарцаагүй байна. Ард түмний сонголт ямар ч бэрхшээлтэй тулгарч байсан хэрэгжих нь гарцаагүй” гэж тэмдэглэн хэлсэн байна.