М.Энхсайхан: Бидний ялалт Монголын нийт улс төрийн хүчинд хамаатай (2004.07.02)

A- A A+
М.Энхсайхан: Бидний ялалт Монголын нийт улс төрийн хүчинд хамаатай (2004.07.02)

М.Энхсайхан: Бидний ялалт Монголын нийт улс төрийн хүчинд хамаатай (2004.07.02)

МУНН-ын дарга Ү.Хүрэлбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Сүрэнжав, нарийн бичгийн дарга Л.Жаргалсайхан нар МУНН-ын нийт гишүүд, дэмжигчдээ төлөөлөн Ардчилсан намын дарга М.Энхсайхантай уулзаж, "Эх орон-Ардчилал" эвслийн ялалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баяр хүргэлээ.

Ардчилсан Намын дарга М.Энхсайхан хэлэхдээ "Бидний энэ ялалт зөвхөн ардчилсан хүчний ялалт биш, Монголд байгаа нийт улс төрийн хүчнүүдийн ялалт юм" хэмээн хэллээ гэж "Эх орон-Ардчилал" эвслийн Хэвлэл, мэдээлийн албанаас мэдээлсэн байна.