Монголын банкны холбоо мэдэгдэл гаргажээ (2004.07.02)

A- A A+
Монголын банкны холбоо мэдэгдэл гаргажээ (2004.07.02)

Монголын банкны холбоо мэдэгдэл гаргажээ (2004.07.02)

Монголын банкны холбоо мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “УИХ-ын 2004 оны сонгуулийн урьдчилсан дүнгийн нөхцөл байдал нь банкуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж харилцагч нар мөнгөн хөрөнгөө банкнаас татаж байгаа гэх ташаа мэдээллийг сүүлийн үед Үндэсний телевизийн ММ мэдээллийн хөтөлбөр, ТВ-9, «Зууны мэдээ» зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээж байгааг ор үндэсгүй худал мэдээлэл болохыг Монголын банкны холбооноос албан ёсоор эсэргүүцэн няцааж байна.

Сүүлийн жилүүдэд банкны системийн үйл ажиллагаа тогтворжин иргэд, харилцагч нарын итгэл улам бүр өсч, банкууд дахь хадгаламжийн хэмжээ жилээс жилд өсч байгаа билээ. Бансны систем нь аливаа улс төрийн байгууллага болон үйл явцаас хамааралгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ үед сонгуулийн үр дүнтэй хамаатуулан ор үндэсгүй ташаа мэдээллийг туйлын хариуцлагагүйгээр албан ёсны мэдээ, баримтгүйгээр дээрх мэдээллийн хэрэгслээр түгээж банкны системийн нэр хүндэд халдсанд туйлаас харамсч байна.

Банкны үйл ажиллагаанд зориудын улс төрийн аливаа сонирхлын үүднээс хандаж гаргасан дээрх худал мэдээлэлд автахгүй байхыг нийт харилцагч, хадгаламж эзэмшигч нартаа анхааруулж байна” гэжээ.