Сонгогчдод тараасан эд зүйлсийг дэлгэв (2004.07.05)
“Зууны мэдээ” сонины ¹155-д мэдээлснээр, МАХН-ын байранд өвөрмөц үзмэр бүхий танхим ажиллуулж эхэлжээ. Тэнд саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдод тараасан ханын цаг, тэмдэглэлийн дэвтэр, аяга, торго, гутал, мөн түүнчилэн санал хураалтын үеэр сонгогчдыг автобусаар зөөсөн, бөөнөөр нь шилжүүлэн аваачиж санал өгүүлсэн хууль бус үйлдлийг гэрэл зургаар баримтжуулан тавьсан ажээ.
Сонгуулийн үеэр гарсан будлиан, хууль бус үйлдлүүдийг баримттайгаар дэлгэсэн уг танхим хүн бүрт нээлттэй байх болно гэж МАХН-ын Сонгуулийн төв штабын хууль хяналтын ажлын хэсгийн ажилтан Т.Эрдэнэ хэлсэн байна.