"Эх орон-Ардчилал" эвслийн удирдлага СЕХ-нд шаардлага тавьлаа (2004.07.05)
“Өдрийн сонин”-д мэдээлснээр /164/ өнгөрсөн баасан гаригийн 14.00 цагт Ардчилсан намын байрны гадаа иргэдийн цуглаан болж, дараа нь жагсагчид шаардлагаа илэрхийлэхээр СЕХ руу явсан байна. Ингээд Ардчилсан намын дарга М.Энхсайхан, эвслийн Сонгуулийн штабын дарга П.Цагаан, Э.Бат-Үүл нарын хүмүүс СЕХ-нд шаардлагаа гардуулжээ. "Эх орон-Ардчилал" эвслийн удирдлага СЕХ-ны хуралдааныг сэтгүүлчид, намуудын төлөөллийг байлцуулан нээлттэй хийх, дахин санал хураалт явуулахгүй байх шаардлага тавьсан ажээ.
СЕХ тавьсан шаардлагыг хүлээж авсан гэж үзэн М.Энхсайхан, Л.Гүндалай, П.Цагаан нар жагсагчдыг тарааж амлалтдаа хүрэх эсэхийг нь анхааралтай ажиглаж байхыг сануулсан байна.