СЕХ-нд хандагсдын тоо нэмэгдэж байна (2004.07.07)
Сонгуулийн Ерөнхий хороонд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн байдлаар сонгуультай холбоотой өргөдөл хүсэлт 110 ирээд байсан. Тэгвэл одоо тус хороонд хандсан гомдлын тоо нэмэгдсээр байгаа бололтой. Өнөөдөр сонинд /дугаар 158, 2004-07-07/ мэдээлснээр «Эх орон-Ардчилал» эвслээс УИХ-ын 41, 61-р тойрогт нэр дэвшсэн Д.Дорлигжав, Б.Дэлгэрмаа нар Сонгуулийн Ерөнхий хороонд хандан гомдол гаргажээ.
Ирсэн гомдлуудын ихэнх нь Монгол Улсын сонгуулийн хуулийг зөрчсөн, бэлэг сэлт тараасан, хүн зөөж санал өгүүлсэн гэх мэт шалтгаантай байгаа аж. Харин СЕХ эдгээр өргөдөл гомдолыг авч хэлэлцэх эсэх нь тодорхой бус байна.