УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган маргааш хуралдана (2004.07.08)

A- A A+
УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган маргааш хуралдана (2004.07.08)

УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган маргааш хуралдана (2004.07.08)

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, Үндсэн хуулийн долдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг баримтлан Монгол Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг 2004 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 11 цагаас Улаанбаатар хотноо хуралдуулж эхлэхээр товлон зарлав гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч өнөөдөр үдээс өмнө 2004 оны сонгуулиар УИХ-д суудал авсан МАХН, Ардчилсан нам, Эх орон-МАШСН, ИЗ-БНН, БНН-ын дарга нарыг хүлээн авч уулзсан байна.