Д.Сугар, С.Отгонбаяр нар давж заалдана гэдгээ мэдэгдсэн авч тэдний гомдлыг хүлээн авах Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим байгуулагдаагүй байна. /2004-07-20/

A- A A+

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх саяхан хуралдаж, УИХ-ын 24, 59 дүгээр тойргийн зарим хэсэгт дахин санал хураалт явуулах тухай СЕХ-ны шийдвэртэй холбоотой гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор одоогоор ялагдал хүлээгээд байгаа УИХ-ын 24 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Сугар, 59 дүгээр тойрогт “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшигч С.Отгонбаяр нар шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

Тэдэнд ийм боломж байгаа эсэх талаар “Зууны мэдээ” сонин /¹168/ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Дуламсүрэнгээс тодруулсан байна. Тус шүүх бол анхан шатны шүүх учраас шийдвэр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах, хяналтын журмаар хянуулах бол 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Ингэхдээ Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдлоо гаргах учиртай гэж шүүгч Н.Дуламсүрэн хариулсан байна.

Гэвч одоогоор Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим байгуулагдаагүй байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн шийдвэрээр байгуулагдах юм байна. Хэдий тийм ч тухайн хүмүүсийн давж заалдах эрхийг хангах ёстой хэмээн шүүгч үзэж байна.