МАХН-аас нэр дэвшигч Ж.Гүррагчааг УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрогт ялагчаар тооцсон байна /2004-07-20/

A- A A+

УИХ-ыг сонгуулийн 59 дүгээр тойргийн хороо өчигдөр хуралдаж, 18 дугаар хэсэгт болсон дахин санал хураалтын дүнд МАХН-аас нэр дэвшигч Ж.Гүррагчаа тойргийн нийт сонгогчийн 46,67 хувийн санал авч ялалт байгуулсныг баталсан тогтоол гаргасан байна. 18 дугаар хэсгийн 5173 сонгогчийн 45,5 хувь нь саналаа өгсөн тул дахин санал хураалтыг хүчинтэйд тооцсон байна. Саналаа өгсөн сонгогчдын 1766 нь буюу 76,4 хувь нь Ж.Гүррагчааг, 22,7 хувь нь “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшигч С.Отгонбаярыг дэмжсэн гэж тойргийн хороо мэдээлсэн байна.

Нийт 59 тойргийн хэмжээгээр сонгуулийн дүнг нэгтгэн үзэхэд Ж.Гүррагчаа нийт 11974, С.Отгонбаяр 10601 сонгогчийн санал авчээ. 59 дүгээр тойргийн 34533 сонгогч санал өгөхөөс 24700 хүн саналаа өгч, нийт сонгогчийн 69,06 хувь нь санал хураалтад оролцсон тул сонгуулийг хүчинтэйд тооцсон байна.

Ийнхүү одоогийн байдлаар УИХ-ын сонгуулиар МАХН 37 суудал, “Эх орон-Ардчилал” эвсэл 35 суудал, БНН нэг суудал, бие даан нэр дэвшигчид гурван суудал тус тус аваад байна.