МАХН-ын зөвшилцөх ажлын хэсэг бие даагчид болон БНН-ын төлөөлөлтэй уулзжээ /2004-07-21/

A- A A+
МАХН-ын зөвшилцөх ажлын хэсэг бие даагчид болон БНН-ын төлөөлөлтэй уулзжээ /2004-07-21/

МАХН-ын зөвшилцөх ажлын хэсэг бие даагчид болон БНН-ын төлөөлөлтэй уулзжээ /2004-07-21/

“Зууны мэдээ” сонины 169 дүгээрт мэдээлснээс үзэхэд МАХН-аас байгуулсан зөвшилцлийг зохион байгуулах ажлын хэсэг УИХ-д сонгогдсон бие даагчид болон БНН-ын төлөөлөлтэй уулзаж ярилцсан байна. Одоо “Эх орон-Ардчилал” эвлийнхэнтэй зөвшилцөхөөр хүлээж байгаа аж.

Улс төрийн түвэгтэй байдлыг гэтлэх арга замыг эрэлхийлэн бусад нам, хүчинтэй зөвшилцөх үүрэгтэй энэ ажлын хэсэг энэ сарын 15 –нд байгуулагдсан бөгөөд түүнийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн удирдаж байгаа юм.