“Эх орон-Ардчилал” эвсэл Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах санаачилга гаргажээ /2004-07-21/

A- A A+

“Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд уржигдар түр бүлэг байгуулснаа зарласан билээ. Түр бүлэг өчигдөр хуралдаж, улс төрийн намуудын зөвшилцөлд уриалан дуудсан Ерөнхийлөгчөө дэмжин Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.

Түр бүлгийн гишүүд эв нэгдлийн Засгийн газар байгуулах асуудлаар намуудын дарга нарын хэмжээнд анхны уулзалтыг долдугаар сарын 22-ны өлзийт сайн өдрийн морин цагт эхлүүлэхийг бүлгийн ахлагч, Ардчилсан намын дарга М.Энхсайхан, дэд ахлагч, Эх орон-МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат, ИЗ-БНН-ын тэргүүн С.Оюун нарт даалгасан байна.