“Эх орон-Ардчилал” эвсэл мэдэгдэл гаргав /2004-07-21/

A- A A+
“Эх орон-Ардчилал” эвсэл мэдэгдэл гаргав /2004-07-21/

“Эх орон-Ардчилал” эвсэл мэдэгдэл гаргав /2004-07-21/

“Эх орон-Ардчилал” эвслээс өчигдөр мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд дурдахдаа:

УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн хорооны хууль бус шийдвэр, цагдаа, цэргийн хүчилсэн хамгаалалт дор дахин санал хураалт гэгчийг хийж, ард түмний нэгэнт хийсэн улс төрийн сонголтыг өөрчлөх “жүжиг”-ийг эрх барьж байгаа МАХН тавьж тоглуулсныг “Эх орон-Ардчилал” эвсэл эрс шийдвэртэй буруушааж байна. Дахин санал хураалт явуулах нь ард түмний сонголтыг доромжилсон, улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн хооронд үл итгэлцлийг бий болгох ноцтой сөрөг үр дагавартай тул Эвсэл анхнаасаа эсэргүүцсээр ирсэн билээ.

Гэтэл МАХН-ын захиалгаар хийгдсэн энэ балмад үйл явдал нь ард түмний хөрөнгийг амин хувьдаа завшсан гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд ямар ч үнээр хамаагүй төрийн эрх мэдлийг хадгалж үлдэх гэсэн увайгүй оролдлого гэж үзэж байна.

МАХН-аас ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөхийг шаардахын сацуу Монгол төрийг түвшин байлгах, Ерөнхийлөгчийн зарлигийг даган мөрдөж, УИХ-ын анхдугаар чуулганыг үргэлжлүүлэх бололцоог бий болгохыг МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдэд уриалж байна гэжээ.